Стратеги төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ашигт ургамлын тариалалт нэмэгдүүлж ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулахад зохих хувь нэмэр оруулах зорилготой. Хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгод хүрэхийн тулд үндсэн 9 зорилтын хүрээнд 32 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
1. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогц удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчныг бий болгох 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Ойн нөхөрлөл,ойн мэргэжлийн байгууллагууд, агро-ойн аж ахуйнуудыг дэмжих;
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
-Мод тарьж ургуулах иргэдийн оролцоог урамшуулах, ногоон үзэл санаа хандлагыг төлөвшүүлэх, Төр хувийн хэвшлийн оновчтой түншлэлийг бий болгох;
-Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх;
2. Судалгаа, шинжилгээ хүний нөөцийг оновчтой бүрдүүлэх 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд
-Мэргэжлийн боловсон хүчнүүдийг хэрэгцээнд тулгуурлан шинээр бэлтгэх, чадавхжуулах, давтан сургах;
3. Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Модлог ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, стандарт шаардлага хангасан үрээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах;
-Мод үржүүлгийн газрууд, агро-ойн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологиор хангах, дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэх;
-Жилд 150 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх хүчин чадлыг бий болгох;
4. Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх 4 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчний нөлөөлөл, хууль бус мод бэлтгэлийн улмаас доройтсон ойг нөхөн сэргээх;
-Ойг аливаа эрсдэл, нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авах;
-Байгалийн ба таримал ойн ашиглалтыг дэмжих, ой түүний дагалдах баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах;
5. Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах 5 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
-Заган ойг нөхөн сэргээж элсний нүүлтийг тогтоон барих, говийн биологийн төрөл зүйлийг хамгаалах;
-Заг - Эм - Хүнсний ашигт ургамлын хоршсон аж ахуй байгуулах;
-Говийн баян бүрдийг нөхөн сэргээх, ойжуулах;
-Төв суурин газруудыг элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг агро ойн аж ахуйтай хослуулан хөгжүүлж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх;
-Жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлэх ба нутагшуулсан сортуудыг ашиглан тариалалт эрхлэх жимс жимсгэнийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх;
-Тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах;
6. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилттой уялдуулан төрөлжсөн агро-ойн аж ахуйг техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан байгуулах, жимс жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар хөрсний элэгдлээс хамгаалж, хүнсний хангамжийг сайжруулах, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх 6 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Агро-ойн аж ахуйг бүх нутгийг хамруулан зохистой байгуулж хүнс, тэжээл болон эмийн зэрэг таримлыг тариалалт, хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх;
-Жимс жимсгэнийн үржүүлгийн эх ба жимст цэцэрлэгийн тариалан нэмэгдүүлэх;
-Газар тариалангийн бүх төрлийн таримлын талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар хөрсний элэгдлийг бууруулж, ургац нэмэгдүүлэх;
7. Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдгийг хамгаалах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах 7 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх, татмыг хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ашигт таримал, малын тэжээл бүхий ойн зурвас, төгөл байгуулах замаар нөхөн сэргээх;
-Жижиг гол, горхины эх, татмыг ойжуулах замаар усны нөөцийг нөхөн сэргээх, малын тэжээл, хадлан бэлчээрийг тордож ургуулах
-Булаг шандын эхийг зохих судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурлан хамгаалах;
8. Төв суурин газрын ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх 8 дугаар зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Нийт аймаг, сум, хот суурины эдэлбэр газрын ногоон байгууламжийн хэмжээг 30-40 хувьд хүргэх
-Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх
-Хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод үржүүлгийн жишиг аж ахуй байгуулах
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр аж ахуйн байгууллагын эзэмшил газрын тавиас доошгүй хувьд нь ногоон байгууламж буй болгох
-Тусгай хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
-Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах.
-Өрхийн хашааны ба зуслан, эдлэн газрын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо, бага оврын хүлэмжийн тариалалтыг ногоон байгууламжтай хослуулан -хөгжүүлэх асуудлыг тусгайлсан бодлогоор дэмжих
9. Авто зам, төмөр замын дагуу тэжээлийн таримал бүхий хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох, хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах 9 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Авто болон төмөр замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах;
-Авто замын дагуу төвлөрсөн үйлчилгээний газар болон төмөр замын өртөө, зөрлөгүүд дээр агро ой, жимс, жимсгэнийн аж ахуй байгуулах