ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНД ӨРГӨН БАРИНА
2024-02-02 00:00:00
Ойн тухай хуулийг бусад хууль тогтоомжтой уялдуулах, нэр томьёоны зөрүүг жигдлэх, олон улсын жишигт нийцсэн, практик шаардлагад тулгуурласан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын үүднээс Ойн тухай хуулийг суурь зарчмын хүрээнд өөрчлөн шинэчлэх шаардлага үүссэн.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, Ойн тухай хуулийг бусад хууль тогтоомжтой уялдуулах, нэр томьёоны зөрүүг жигдлэх, олон улсын жишигт нийцсэн, практик шаардлагад тулгуурласан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын үүднээс Ойн тухай хуулийг суурь зарчмын хүрээнд өөрчлөн шинэчлэх шаардлага үүссэн.
Уг шаардлагын хүрээнд ЗГХА Ойн газраас томилогдсон ажлын хэсэг “Ойн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн дагуу холбогдох бүрдлийн хамт Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Ойн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудтай санал солилцов. Хэлэлцүүлэгт “Ойн тухай” хуулийн техникийн ажлын хэсгийн гишүүд, БОАЖЯ-ны газрын дарга, ЗГХА Ойн газрын дарга, БОАЖЯ болон Ойн газрын мэргэжилтнүүд, ойн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөгч нар оролцлоо.
“Ойн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөөд байна.

-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Ойн жил 20242024-01-19
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-