"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний эрхэм зорилго

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
 
Зорилт 1. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогц удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчныг бий болгох;
 
Зорилт 2. Судалгаа, шинжилгээ хүний нөөцийг оновчтой бүрдүүлэх; 
 
Зорилт 3. Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах;
 
Зорилт 4. Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх;
 
Зорилт 5. Цөлжилт, газрын доройтол,  шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах;
 
Зорилт 6. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилттой уялдуулан төрөлжсөн агро-ойн аж ахуйг техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан байгуулах, жимс жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар хөрсний элэгдлээс хамгаалж, хүнсний хангамжийг сайжруулах, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх;
 
Зорилт 7. Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдэг болон усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах;
 
Зорилт 8. Төв суурин газрын ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх;
 
 
Зорилт 9. Авто зам, төмөр замын дагуу тэжээлийн таримал бүхий хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох, хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах;