ӨӨРСДИЙН САНААЧИЛГААР МОД ТАРЬЖ УРГУУЛСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, НӨХӨРЛӨЛ, ТӨРИЙН БОЛОН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА

2023-12-01 00:00:00

🌳”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан Батширээт сумын Засаг даргын 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэх найман сая мод хөтөлбөрийн хүрээнд Батширээт суманд мод тарих ажлыг амжилттай зохион байгууллаа. Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолын 3.5.9 дэх заалт, мод тарьж ургуулсан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тухай. Энэ ажлын хүрээнд 2022-2023 онд мод тарьж гэрээ байгуулсан 25-н иргэн , аж ахуйн нэгж төрийн байгууллагийн 12539 ширхэг мод, доройтсон ойг нөхөн сэргээхэд 121250 ширхэг тарьц ургуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд 5 сая төгрөгний урамшуулалыг төлөвлөж 150-аас дээш мод тарьж ургуулсан 3-н иргэн, 1 ойн нөхөрлөл, 1 аж ахуйн нэгж, төрийн болон төсөвт байгууллагуудыг шалгаруулж мөнгөн урамшуулал олгож батламж гардуулна.

Шалгаруулах журам:

1. Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 150-аас дээш мод тарьсан төрийн болон төсөвт байгууллагыг шалгаруулах

2. Ойт хээрийн болон хээрийн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх ойжуулах , ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 25000-аас дээш мод тарьсан нөхөрлөл , аж ахуйн нэгжийг шалгаруулах

3. Үрийн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлэг тарьц суулгацыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 0,5-аас дээш га талбайд үр тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийг шалгаруулах

4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, усны нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хангах, хашаандаа ногоон орчныг бий болгосон 150-аас дээш мод бутыг тарьж ургуулсан иргэн айл өрхийг урамшуулах

Дээрх шалгуурыг хангасан төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэн айл өрхүүдийг 2023 оны 12-р сарын 26-аас 28-ны өдрийн 10 цаг хүртэл Батширээт сум дундын ойн анги руу тарьсан модны тоон мэдээг зурагт тайлангийн хамт Batshireetoinangi@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

БАТШИРЭЭТ СУМ ДУНДЫН ОЙН АНГИ