“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛСНЭЭР ХҮРСЭН ҮР ДҮН🌳👍

2024-01-19 13:46:11

✅”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг нь тарьц суулгац нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарласан ба уг амлалтыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл болох “БУГАНТ НАНДИН” ХХК-ийн үйл ажиллагаа, ажлын явцтай танилцлаа.


✅Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “БУГАНТ НАНДИН” ХХК нь мод үржүүлгээс гадна ойн нөхөн сэргээлт буюу ойжуулалт, ойд арчилгаа цэвэрлэгээ хийдэг байна. Одоогийн байдлаар мод үржүүлгийн 12 га талбайд 13 нь нэр төрлийн 8 сая орчим тарьц суулгац /нарс, шинэс, монос, хайлаас, гүйлс, агч, хуш, шар хуайс/ тарьжээ. 1-3 наст модны үрсэлгээ ойн тарилтад бэлтгэгдсэн. Мод үржүүлэг ойжуулах чиглэлдээ 70 гаруй инженер, ойжуулагч , ойн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангажээ. Ажлын явц 100 хувь байгаа ба тус компани Монгол Улсын гавьяат инженер О.Алтанцэцэгээр ахлуулан ажиллаж байна.


✅Цаашид “БУГАНТ НАНДИН” ХХК нь өвлийн хүлэмжтэй болж 2 жилд ургуулах тарьц, суулгацыг 1 жилд ургуулдаг байхаар зорилт тавин ажиллаж байгаа тухай тус компанийн захирал С.Батсүх онцолж байв. Мөн тарьсан модоо хамгаалах нь хамгийн чухал бөгөөд үүнд Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрэгтэй гэдгийг ч дурдаж байлаа. БНСУ-ын Байгаль орчны мониторингийн үндэсний төвийн монгол улс дахь төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 100 сая мод тарих гэрээт ажлыг төлөвлөгөөний дагуу, эхлүүлэн хийж байгаа.


✅Мод үржүүлгийн чиглэлээр Сэлэнгэ аймагт 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани нь Сэлэнгэ аймгийн БОАЖ-ын газраас тодорхойлж өгсөн координат цэгтэй талбайг сонгон 2023 оны 3 сая мод тарих үйл ажиллагааны нэг хэсэг болох, Дундговь аймгийн “СҮЛД” цэцэрлэгт хүрээлэнд ойжуулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3-р багийн нутаг Толгойт нэртэй газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг ойжуулсан, Бугант 3-р багийн нутаг МАЙДРЫН ДАВАА, ХОДООДНЫ УРД АР, ШАВАРТЫН ЭХ, 15 АМ-ны газрууд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын СӨДТЭЙ, НАРИЙН ХӨНДИЙ нэртэй газруудад ойжуулж, 70 хувийн ажлын гүйцэтгэлтэй хоёр сая нэг зуун мянгаад ширхэг навчит болон шилмүүст модыг 840-өөд га талбайд тариалж, ажлыг үр бүтээлтэй явуулж байна.