ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-01-19 13:37:54
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэхийн тулд Хил хамгаалах байгууллагын удирдлагууд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах уулзалтад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
🌳Санамж бичгийн хүрээнд “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжих, УИХ-ын Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл “Боомтын сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд хамтран ажиллах, Хил хамгаалах байгууллагын “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлж, 16,0 сая мод, бутлаг ургамлыг тарьж ургуулах гэх мэт томоохон ажлууд тусгагджээ.
🌳Мөн уулзалтын үеэр 2024 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн хэсэгт 80 га талбайд 176,0 мянган ширхэг мод тарьж, хамгаалалтын ойн зурвасыг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн Гурван тэс, Говь-Алтай аймгийн Алтай сумын 20 га талбайд 60 мянган ширхэг заг, сухай, буйлс, жигд модыг хээрийн ойжуулалтад шилжүүлэх, Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бургастайн булаг”, Өмнөговь аймгийн Ноён сумын “Цайлан булаг”, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хангийн булаг”-ын 6,0 га талбайд 7500 ширхэг мод тарьж, ойжуулалт хийх ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Ойн жил 20242024-01-19
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-