ЯЛБАГИЙН ХӨНДИЙД 400,41 ГА ГАЗАРТ ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГДЭЖ ДУУСЖЭЭ

2023-11-10 00:00:00

🌳”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээр “Оюу толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авсан. Үүнээс хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн ойн сан бүхий газрыг нөхөн сэргээх, ойжуулах, түймэр, хөнөөлт шавжийн нөлөөгөөр доройтсон ойг үр болон тарьц суулгацаар ойжуулалт хийж нөхөн сэргээх, цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр нийт 63.5 сая мод бут тарьж ургуулах, Монгол орны ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмэр оруулах ажлууд, техникийн туслалцаа үзүүлэхэд хөрөнгө оруулахаар болсон.

🌳Үүнд мод тарихад шаардлагатай боловсон хүчнийг бэлдэх, цаашид судалгаа шинжилгээний ажиллагааг явуулж, багаж тоног төхөөрөмж, арга зүйн сайжруулалт хийх, мөн шинээр мод үржүүлэх төв байгуулах зэрэг ажлууд хамаарах юм.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор тус компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд уул уурхайн болон хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийсэн.

🌳Ялбагийн голын хөндийн 334,5 га эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гэрээ байгуулж, орон нутгийн компаниудтай хамтран 2022-2023 онд нийт 400,41 га эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлтийг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэн Сэлэнгэ аймгийн БОАЖГ-т актаар хүлээлгэн өгчээ.

🌳ЗГХА Ойн газарт өнөөдөр нөхөн сэргээлтийн ажлыг Оюу толгойн “Нэг зуун сая мод” хөтөлбөрт тооцон бүртгэж авах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд цаашид хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах ажлууд дээр Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох мэргэжилтнүүд хамтран санал солилцлоо.