МУИС-ИЙН ОЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2024-03-26 00:00:00

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэхийн тулд төсөл, хөтөлбөрүүдийг талууд хамтран хэрэгжүүлэх юм.


Талуудын хамтран ажиллах чиглэлүүдээс дурдвал:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжин ажиллах, Монгол Улсын Засгийн Газар, яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргаа, иргэн, аж ахуй нэгж, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах төсөл, ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл, ойжуулалт, нөхөн сэргээх мэдлэг олгох сургагч багш бэлтгэх төсөл, мэргэжлийн боловсон хүчнийг гадаад, дотоодын мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах юм.