ФРАНЦЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
2023-12-01 00:00:00
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн дээд хэмжээний айлчлалын үр дүнд Монгол Улсад Францын хөгжлийн агентлаг (Agence française de développement AFD) дэмжин ажиллаж байна.
Тус байгууллага нь дэлхийн 115 улсад 4000 орчим төслийг санхүүжүүлж, дэмждэг. Төв нь Парис, Марсель хотод байрладаг бөгөөд дэлхий даяар 85 агентлагийн салбар үйл ажиллагаа явуулан байрладаг. Францын хөгжлийн агентлаг нь 3000 орчим ажилтантай ажээ.
Тус агентлагийн төлөөлөгч болох Артур Оноре (AFD Зүүн Азийн бүсийн захирлын орлогч)-аар ахлуулсан баг Монгол улсад төлөөлөгчийн газар байгуулах, байгалийн ухаан, сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх боломжит төслийн саналыг судалж байна.
Энэ хүрээнд ЗГХА Ойн газарт хүрэлцэн ирж, агентлагийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бүтэцтэй танилцлаа. Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөг танилцуулж, БНХФУлсаас Ойн газар ажиллаж буй техникийн мэргэжилтэн Реми Марсэлинээр дамжуулан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.
Монгол улсад өмнө нь гидрогеологичоор ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн Рэми Марсэлин нь Ойн газарт 2025 оны есдүгээр сарыг хүртэл ажиллана. Тус мэргэжилтэн нь Францын Элчин сайдын яамтай байнгын холбоотой байж, байгаль орчны чиглэлийн хамтын ажиллагааны бусад төслүүд болон 2026 онд Монгол улсад болох цөлжилтийн тухай СОР17 уулзалтын бэлтгэл ажилд оролцох юм.

-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Ойн жил 20242024-01-19
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-