Зулзагын голын нарсан ойд 10-15 настай 2000 ширхэг нарс мод тарьж нарсан ойн төгөл байгууллаа.

2023-11-23 00:00:00

🌲Хонгор сумын Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хашаажуулсан 4.8 га талбайд "Домогт Шарын гол" ХХК ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн мод үржүүлгийн газарт үрээр ургуулсан 10-15 настай 2000 ширхэг нарс мод тарьж нарсан ойн төгөл байгууллаа.

🌲Мод тарих ажлыг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн 5.2.3 дахь заалтыг үндэслэн шинээр үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн орон сууц барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авсан, шилжүүлсэн, сунгуулсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах төлбөр болон уул уурхайн чиглэлээр олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын дүйцүүлэн хамгаалах ажлын санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн.

🌲Нарсан ойг тэлэх, ойжуулалтын ажлыг санхүүжүүлэгч болон тарих үйл ажиллагаанд оролцогч нийт аж ахуйн нэгж, байгууллагууддаа БАЯРЛАЛАА 👏👏👏


Дархан ЗДТГ