ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2,500,000 МОД ТАРИХ АЖИЛД СӨХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-03-07 00:00:00

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд СӨХ-ны Дээд зөвлөл болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн СӨХ-ны удирдлагуудтай хамтарч ажиллах, ногоон хөгжлийн сайн санаачилгыг дэмжих, санал солилцох уулзалт хийв.Мөн UNESCAP ОУ-ын форумын хүрээнд ПИН – ОУ-ын байгууллагын зохион байгуулж буй "Агаар нэг - ХАКАТОН" уралдааны удирдамж, мэдээллийг хүргэв. Уулзалтаар тэдний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, газар дээр нь холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан баг гарган ажиллахаар боллоо. Өнөөдөр ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11, 23 дугаар хороонд ажиллаж байна.