СЭЛЭНГЭ АЙМАГ 2023 ОНД ЕСӨН САЯ МОД ТАРЬЖЭЭ
2024-01-09 00:00:00
Сэлэнгэ аймаг өнгөрсөн онд хоёр сая мод тарих төлөвлөгөөтэй байснаас есөн сая мод тарьж, төлөвлөгөөгөө 5 дахин давуулан биелүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг Монгол Улсын Засгийн газартай 2022-2030 онд 20.0 сая мод тарьж, ургуулах гэрээ байгуулсан. Үүнийг 10 жилээр тооцох юм бол жилд хоёр сая мод тарих юм.
Сэлэнгэ аймаг Засгийн газартай 20.0 сая мод тарьж ургуулах гэрээтэй ч өөрсдийнхөө туршлагад тулгуурлан 627.0 сая ширхэг модыг тарьж, ургуулахаар ажиллаж байна. Үүний 320 гаруй саяыг нь уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьж, ургуулах гэрээ байгуулжээ.
Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөрөө жилд 1000 гаруй га газрыг ойжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалж: Монцамэ

-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Ойн жил 20242024-01-19
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-