“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2024-02-29 00:00:00

ЗГХА Ойн газрын зүгээс төслийн талбай дээр мэргэжилтнүүд ажиллаж, байршил сонгон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж төслийн суурь судалгааг хийсэн билээ.


Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /АОХАБ/-ын санхүүжилтээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймаг дах Эрээний нуруунд 100 га талбайд доройтсон ойг нэхэн сэргээх, нийслэлд Дээндийн хөндий, Түргэний гол дагуу 20 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээж, иж бүрэн механикжсан тарьц суулгац бөөнөөр үржүүлэх, бойжуулах зориулалт бүхий мод үржүүлгийн газар байгуулах зэрэг томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. ЗГХА Ойн газрын зүгээс төслийн талбай дээр мэргэжилтнүүд ажиллаж, байршил сонгон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж төслийн суурь судалгааг хийсэн билээ.


Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /АОХАБ/-ын санхүүжилтээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймаг дах Эрээний нуруунд 100 га талбайд доройтсон ойг нэхэн сэргээх, нийслэлд Дээндийн хөндий, Түргэний гол дагуу 20 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээж, иж бүрэн механикжсан тарьц суулгац бөөнөөр үржүүлэх, бойжуулах зориулалт бүхий мод үржүүлгийн газар байгуулах зэрэг томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.