EARTH RANGER ПЛАТФОРМЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2024-03-21 00:00:00

Энэ сарын 26,27-ний өдрүүдэд ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүдийн Earthranger платформын ар талын үйлдлийн системүүдийн хэрэглээг ахисан түвшинд хүргэх, админ эрхийн функц болох Tablaeau программ дээрх тайлан боловсруулах цэсүүдтэй танилцуулж, платформ хэрэглээ болон хөгжүүлэлтийг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулагдаж байна.


Сургагч багшаар 51 градус багийн мэргэжилтнүүд болох Sylvia Mochama, Moureen Macharia нар онлайнаар сургалт орж байна. 51 градус багийнхан нь Африкт царцааны тэмцэл, менежментийг EarthRanger-ийн тусламжтай хянаж, арга хэмжээ авч, ажиллаж байсан туршлагатай. Earth Ranger платформоор дамжуулан биологийн олон янз байдал /ойн хөнөөлт шавжийн тархалт, голомт/ болон мэдээллийг бодитоор нэгтгэж, орон зайн мэдээллийг дүрслэн харуулах боломжтой.


БОАЖЯ болон Ойн газар нь Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” \ОУБХН\-тэй хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд EarthRanger программыг хөгжүүлж байгаа юм.